Ж.Ганбат: Онцгой дэглэмийн хугацаа дуустал 1072 хувьцааны ногдол ашиг тараахгүй

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал Соёлын төв өргөөнд болж байна.

Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ.

Үүнд:

1. Компанийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
2. Компанийн 2022 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
3. Ногдол ашгийн талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулга;
4. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
5. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай;
6. Компанийн дунд хугацааны төлөвлөгөөний танилцуулга.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ний Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоосон. Иймээс онцгой дэглэмийн хугацаа дуусах хүртэл ногдол ашиг тараах асуудлыг авч үзэхгүй. Онцгой дэглэмийн хугацаа энэ оны 10 дугаар сард дуусна. Тухайн үед ногдол тараах асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэхээр болсон” гэлээ.