Иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна

Монголын Хуульчдын холбооноос жил бүр тавдугаар сарын 1-ний өдөр орон даяар зохион байгуулдаг “Хуульчийн про боно” өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран оролцдог. Энэ удаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хуулийн хэлтсээс зохион байгуулж байна. Сүхбаатарын талбайд өнөөдөр(2023.05.01) 17:00 цаг хүртэл  хууль, шүүхийн байгууллагууд нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл хүргэнэ.

 

    

 

Иргэдэд шүүхийн талаар зөвлөгөө, мэдээлэл, эрх зүйн тусламж, үйлчилгээ хүргэхээр  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн төлөөлөл тус тус ажиллаж байна.
  

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр өдөрлөгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгөх үеэрээ “Энэхүү уламжилж ирсэн өдөрлөгт оролцож, иргэдэд шүүхийн талаар мэдээ, мэдээлэл хүргэх нь өндөр үр өгөөжтэй. Иргэд нэг дороос хууль, шүүхийн мэдээллийг баттай сурвалжаас авах нь эрх зүйн мэдлэгээ, дээшлүүлэх, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхэд тус нэмэр болдог гэдэгт итгэлтэй байна. Мөн аливаа асуудлын талаар ярих, бусдад мэдээлэхдээ үргэлж үнэн эсэхийг нягталж, баттай эх сурвалжаас мэдээлэл авахыг уриалж байна” гэв.

 

  

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс