Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Энэ талаар Засгийн газраас мэдээлэл хийв
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Үндсэн хуулийн 21.1 дэх заалтад өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас өргөн мэдүүллээ. Уг саналд
-УИХ нэг танхимтай байна.
-УИХ-ын гишүүдийн 76 нь можаритор тогтолцоогоор, 76 нь пропорциональ аргаар сонгоно гэж өөрчлөх саналыг өргөн мэдүүлж байна.
Засгийн газрууд хэт үрэлгэн, хөгжлийн бодлогоо гол чиг шугам болгож чаддаггүй нь сонгуулийн дан ганц можаритор тогтолцооноос хамааралтай байсан. Засгийн газраас өнөөдөр барьсан төслөөр 50 хувь нь можаритор, 50 хувь нь пропорциональ тогтолцоогоор сонгууль явагдах онцлогтой.
…УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж байгаа нь Монголын Улсын парламентын сонгуулийг шинэ түвшинд гаргах том давуу талыг бий болгоно. Сонгуулийн дан тогтолцоо хэрэглэж ирсэн хөгжингүй улсууд бол хөгжлийн шинэ түвшинд гарах, иргэдийн санал гээгдэхгүй байх зарчмыг үүднээс сонгуулийн тогтолцоог өөрчилдөг. Монгол Улсын хувьд сонгуулийн тогтолцоог шинэ шатанд гарах буюу холимог тогтолцоогоор явуулах эхлэлийг тавьж байна.