Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амаас 313,753 өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс ходоодны үрэвсэл 24.6, бөөрний сувганцрын завсрын нефрит 6.3, улаан хоолойн сөргөө 4.3 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна.
Үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амаас хортой болон хоргүй хавдрын нийт 3,469 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 18-30 насны ангилалд 37 тохиолдол буюу 1.1 хувь, 31-45 насны ангилалд 1,372 тохиолдол буюу 39.6 хувь, 46-60 насны ангилалд 2,060 тохиолдол буюу 59.4 хувийг эзэлж байна.
Харин 31-45 насныханы дунд ходоодны өмөн 1.9, элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 1.6, хөхний өмөн 1.6 хувийг эзэлж байна.
Түүнчлэн 61-ээс дээш насны ангилалд 91,525 хүнээс өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж ходоодны үрэвсэл 21.6 хувь, бамбай булчирхайн үрэвсэл 7.9 хувь, анхдагч даралт ихсэх 5.5 хувийг эзэлж байна. Энэ насны ангилалд хавдрын 1,175 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 9.1 хувь, ходоодны өмөн 6.7 хувь, улаан хоолойн өмөн 3.4 хувийг эзэлж байна.