Тоглоомын талбайд өсвөр насны хөвгүүдийн тоглож байсан бөмбөг бага насны хүүхдийг санаандгүй оносны улмаас хүүгийн аав өсвөр насны хүүг газар унатал цохиж алгадсан бичлэг өчигдөр /2023.05.07/ нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгаж байгаа бөгөөд тухайн этгээдийг олж тогтоон, мэдүүлэг авч эхэлсэн байна.