ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “Cabri-G2” загварын, MT-109 дугаартай сургалтын хоёр хүний суудалтай агаарын хөлөг сургалт дадлагын нислэг үйлдэхээр 09:01 цагт хөөрч, 09:50 цагийн орчим буух үедээ талбайн шороон зурвас дээр унасан. Тус анги нь сургалт бэлтгэлийн хүрээнд өдөрт дөрвөн удаагийн нислэг үйлддэг байна.
Тухайн үед сурагч нисгэгч бие даасан нислэг үйлдэж байсан бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн байна. Эмнэлгийн байгууллагад шилжүүлж, шаардлагатай бүх төрлийн шинжилгээнд хамруулсан.
Ослын газарт Агаарын цэргийн командлал, Цагдаагийн байгууллага, ИНЕГ, Прокурор, Шүүх шинжилгээний байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагуулагуудаас техникийн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.