12-р сарын зурхай

Хонь

Хониныхон энэ сард эрч хүчээр дүүрэн байх бөгөөд үүнийг хэрхэн хуваарилж, юунд зарцуулах нь зөвхөн өөрөөс чинь л шалтгаална. Таны амьдралд хандах хандлага өөрчлөгдөж, та илүү бодит, үр ашигтай болж байгаагаа анзаарах болно. Энэ сард та олон зүйлийг сурч, шинэ туршлага хуримтлуулах бөгөөд энэ бүхэн таны хувийн зан чанар хийгээд санхүүгийн асуудалд ч эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Бүх зүйлс сайжирч буй мэт санагдах ч зарим нэг хүндрэлтэй асуудлууд тулгарч болзошгүй. Гэхдээ та тэдгээр хүндрэл бэрхшээлүүдтэй зоригтойгоор нүүр тулж, даван туулж чадвал бүх зүйл сургамж болон үлдэх болно.

Үхэр

Энэ сард таны орлогын эх үүсвэр эрс сайжрах төлөвтэй байна. Хэрвээ та ямар нэг зүйлд хөрөнгө оруулалт хийж, хэн нэгэнтэй хамтарч, шинэ бизнес эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол эргэлзэлгүйгээр зоригтой шийдвэр гаргаарай. Од эрхэс таны ажлын ачаалал нэмэгдэж, гэнэтийн ажлууд овоорох учир бэлтгэлтэй байхыг сануулж байна. Гэхдээ энэ бүхэн ирээдүйд маш их ашиг авчрах учир та шантрахгүй хичээх хэрэгтэй шүү. Мөн бага багаар амьдралд тань ахиц дэвшил ажиглагдах бөгөөд үүнд таны итгэлт хүмүүсийн дэмжлэг нэлээд хэрэг болно.

Ихэр

Энэ сард хайр дурлалын харилцаа тань нэлээд бүтэмжтэй байх бөгөөд нөхцөл байдал харилцан ашигтай төлөвт шилжих болно. Ялангуяа мөнгө санхүү, хөрөнгө оруулалтын ажилд идэвх, зүтгэл гаргаж чадвал та их хэмжээний ашиг хүртэнэ. Гэхдээ аливаа асуудал, бэрхшээлээс болгоомжил. Түүнчлэн энэ сард илүү эерэг, өөдрөг бодолтой байх хэрэгтэйг санаарай.

Мэлхий

Дараагийн саруудад санхүүгийн хямралд өртөхгүйн тулд энэ сард та хуримтлал үүсгэх хэрэгтэй. Хоосон мөрөөдөх бус бодит байдалтайгаа нүүр тулах цаг ирснийг танд сануулья. Харин хайр дурлалын харилцаа тань энэ сард дүрэлзэх болно. Та хоёрын хооронд байсан ойлгомжгүй асуудлууд цэгцрэх шинжтэй байна.

Тиймээс та харилцаанаасаа яг юу хүсэж байгаа гэдгээ тодорхойлоорой. Мөн аливаад уян хатан хандаж, буулт хийж чадвал та аз жаргалтай байх болно. Сарын дундуур буюу 12-14-ны хооронд хүнд асуудлууд тулгарч магадгүй. Гэхдээ ганц бие мэлхийнүүд шинэ оноос өмнө хостой болж мэдэх шинжтэй байна.

Арслан

Арслангууд энэ сард онцгой нэгэнтэй учрах болно. Таны амьдралд хэн нэгэн гэнэт орж ирэх бөгөөд та 2 маш хурдан дотносож болзошгүй. Амьдралд тань тохиох энэхүү гэнэтийн өөрчлөлт олон асуудлыг дагуулах тул та сэтгэл санааны бэлтгэлтэй байвал зохино. Өмнөх таагүй дурсамжуудаасаа ангижирч, өөдрөг, эрч хүчтэй, урам зоригтой байхыг хичээгээрэй.

Охин

Энэ сард амьдралд тань олон эерэг өөрчлөлтүүд гарах бололтой. Та ирээдүйн зорилгодоо хүрэхэд нэг шатаар ахих болно. Ажил мэргэжилд ч гэнэтийн өсөлт дэвшил гарах бөгөөд үүнд найз нөхдийн тань дэмжлэг их байх учир эргэн тойрныхноосоо тусламж гуйхаас бүү санаа зовоорой. Мөн та маргаантай байгаа асуудлуудаа эв зүйгээр шийдэхийг хичээвэл хүссэн үр дүндээ хүрч чадах юм.

Жинлүүр

Та харилцаа холбоо, олон нийтийн үйл ажиллагаанаас их хэмжээний ашиг хүртэх болно. Гэр бүлд тулгарсан сэтгэл зовоосон асуудалд тэвчээртэй, нухацтай хандаж чадвал эерэг өөрчлөлт гарна. Ирээдүйн зорилгодоо хурдан хүрэхийг хүсвэл төлөвлөгөө гаргаж, түүнийхээ дагуу ажиллаарай. Сарын дунд үеэс ихэнх хүндрэл бэрхшээл шийдэгдэж, сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна.

Хилэнц

Эргэлзээ төрүүлсэн олон асуудлууд ар араасаа ундрах болно. Бусадтай харилцах харилцаанд зөрчил, маргаан үүсэх төлөвтэй байна. Тиймээс зөрүүдэлж, өөрийнхөөрөө дайрахаас илүүтэй уян хатан байж, буулт хийвэл зохилтой. Ажлын хамт олон, найз нөхдөдөө эелдэг, нөхөрсөг хандаж, бусдад туслах тал дээр анхаарч чадвал та бусдад өөрийгөө зөвөөр ойлгуулж, сайшаал хүртэх болно. Ерөнхийдөө та энэ сард нэлээд их зүйл сурч, амьдралаас сургамж авах шинжтэй байна. Гэхдээ та гэр бүл, хайртай дотны хүмүүсийнхээ хамтаар шинэ оноо гайхалтай угтах болно шүү.

Нум

Энэ сард өөрийн зорилгоо илүү томоор харж, амьдралынхаа цаашдын дүр зургийг тодорхойлох гэж хичээгээрэй. Хүссэн зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж чадвал үр дүн нь таны төсөөлснөөс ч илүү байх болно. Хайр дурлалын харилцаагаа хадгалж үлдэхийг хүсвэл та эелдэг, найрсаг байх шаардлагатайг анхаарна уу. Харин ажил хэрэг хэвийн үргэлжлэх боловч хэт үрэлгэн байх гэсний хэрэггүй. Мөнгө санхүүгийн асуудалд няхуур, хянамгай хандаарай.

Матар

Гэр бүл ялангуяа хүүхэдтэй холбоотой асуудал энэ сард санааг чинь нэлээд чилээх болов уу. Хэрвээ та хүүхэдтэй болохыг хүсэж байгаа бол тун удахгүй хүсэл тань биелэх болно. Ганц бие матруудын хувьд гэр бүлтэй болох зам нээгдэх шинжтэй байна. Энэ нь мэдээж богино хугацаанд амьдралд тань гэнэтийн өөрчлөлт гарна гэсэн үг. Мөн та сэтгэлийг чинь зовоож байсан асуудлуудаасаа ангижрах болно. Тиймээс өнгөрсөн бүхнийг мартаж, илүү сайхан ирээдүйн төлөө урам зоригтой байх хэрэгтэй шүү.

Хумх

Шинэ авьяас чадвар, сонирхлоо нээж чадвал та энэ сарыг илүү эрч хүчтэй, завгүй өнгөрөөх болно. Түүнчлэн эрүүл мэнд хийгээд ажил хэргийн бүтэмж ч маш сайн байх төлөвтэй байна. Тиймээс энэ сард хүссэн өөрчлөлтөө зориг гарган хийгээрэй. Ажлын хамт олон дундаас зорилго, сонирхол нэгтэй хүнийг олж нөхөрлөвөл цаашид харилцан ашигтай хамртан ажиллаж, ашиг хүртэх бололцоотой байна. Мөн ямар нэг эргэлзээ, өөртөө итгэлгүй байдал чинь танд төвөг учруулж болзошгүй тул сэтгэл хөдлөлөө аль болох ил гаргаад хэрэггүй. Нас тогтсон, туршлагатай хэн нэгний үгийг анхааралтай сонсох нь зөв юм.

Загас

Энэ сард ажил мэргэжилдээ анхаарлаа төвлөрүүлж, амьдралын зорилгоо биелүүлэхэд бүх хүчээ дайчлаарай. Мөн таны гаргасан томоохон шийдвэр, хөрөнгө оруулалт зэрэг нь ирээдүйд ашиг авчрах төлөвтэй байна. Мөн аливаа асуудалд эв зүйгээр хандахыг хичээгээрэй. Гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ эв найртай байж, сэтгэлээ хуваалцаж чадвал та зовлон бэрхшээл, сэтгэл зовинолынхоо учрыг олж чадна.