Дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд гэгддэг Финландын Засгийн газрын тэргүүн Санна Марин нөхрөөсөө салах өргөдөл гаргаснаа лхагва гарагт Инстаграмаараа дамжуулан зарлажээ.
Санна Марин Инстаграмдаа “Бид хоёул салах өргөдлөө гаргалаа. 19 жилийн хамтын амьдралдаа сэтгэл хангалуун байна” хэмээн бичжээ. Мөн “Бид хоёр сайн найзууд байгаа. Охиндоо хайртай эцэг эх нь байж, гэр бүлийн харилцаагаа хадгалж үлдэх болно” гэсэн байна.
Нөхөр Маркус Райкконентэй 2020 онд хуримаа хийсэн бөгөөд тэд 2018 онд төрсөн таван настай охинтой юм байна.