Төлбөр авах цэгүүд цахимжснаар дөрвөн тэрбум төгрөгийн нэхэмжлэх үүсээд байна

Улаанбаатар хот тойрсон төлбөр авах цэгүүдийн бэлэн орлого 1.6 тэрбум төгрөг байсан бол өдгөө 4.0 тэрбум төгрөгийн нэхэмжлэх үүсээд байна.
Өөрөөр хэлбэл төлбөр авах цэгүүд цахимжснаар орлого 1.5 дахин нэмэгдэх боломжтой болжээ. Харин нийт 4.0 тэрбум төгрөгийн нэхэмжлэхийн 7 хувь буюу 390 орчим сая төгрөгийг л иргэд ухамсараараа төлсөн байна.
Манай Улс дэлхийн бусад улстай харьцуулахад энэ төрлийн төлбөр 5-10 дахин бага байдаг бөгөөд олон улсад 100 км тутамд төлбөр хураах цэгүүд байдаг. Харин манай улсад 300 км тутамд 1 удаа төлбөр хураадаг.

Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийн бодлогын хүрээнд авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийг цахимжуулах шийдвэр гарсны дагуу Зам тээврийн хөгжлийн яам өнгөрөгч оны 10-р сараас эхэлж төлбөр авах цэгүүдийг цахимжуулж эхэлсэн.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ