Цахилгааны төлбөрийн баримтаа ebarimt-ын системд автоматаар бүртгүүлэх зааврыг хүргэж байна.
Юуны өмнө та доорх постер дээрх QR кодыг уншуулан “Цахилгаан хэрэглэгч” аппликейшнийг татна уу.
1. Хэрэглэгч та цахилгаан хэрэглэгчийн 7 оронтой кодыг ашиглан өөрийн бүртгэлтэй гар утсанд нэвтрэх нууц үгээ ашиглан цахим үйлчилгээнд нэвтэрнэ.
2. Гэрээ гэсэн цэсийг сонгоно. Үүний дараа “Мэдээлэл өөрчлөх” цэсийг сонгож дараагийн цонх руу шилжинэ.
3. Гэрээний мэдээлэл өөрчлөх талбарт байгаа “Ибаримт” гэсэн хэсэгт НӨАТУС-д бүртгэлтэй хэрэглэгчийн найман оронтой кодыг оруулна.
4. Хэрэглэгч та НӨАТУС-н 8 оронтой кодоо үнэн зөв эсэхийг нягтлаад, хүсэлт илгээх цэсийг дарна. Ингэснээр таны хүсэлт амжилттай бүртгэгдэнэ.
Гүйлгээ хийгдсэнээс 24 цагийн дотор таны төлбөр төлсөн баримт, сугалааны дугаарын хамт хялбар бүртгэлийн системд автоматаар бүртгэгдэхийг анхаарна уу.