ЦХХХ-ийн сайд Н.Учрал дахин зургаан сангийн мэдээллийг ил болгож буй талаар мэдээлэл хийж байна. Засгийн газрын авлигатай тэмцэх “Шил” ажиллагааны хүрээнд Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Эрүүл мэндийг дэмжих сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Ирээдүйн өв сан зэрэг 6 тусгай сангуудын мэдээллийг ийнхүү ил болгож байгаа аж.