Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцэж байна.
Төсвийн тодотголыг өнөөдөр УИХ-д өргөн барих юм.
2023 оны төсөвт тодотгол хийж, дараах өөрчлөлтүүдийг оруулна.
-Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Ингэхдээ энэ оны 01 дүгээр сараас хойших мөнгийг нөхөж олгоно.
-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмнэ. Эдгээр өөрчлөлтөд 1.3 их наяд төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай болж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэднийг асран халамжилж байгаа эцэг эхчүүдэд олгодог 288 000 төгрөгийн халамжийг 325 000 төгрөг болгоно. Асаргаа сувилгаа хийх шаардлагатай хүүхдийг хардаг эхчүүдэд очдог 83 000 төгрөгийн тэтгэмжийг 255 000 болгон нэмнэ. Зорилтот бүлэгт нийтдээ 90 тэрбум төгрөгийн нэмэлт тодотгол хийгдэнэ.