Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг өнгөрсөн баасан гариг хэлэлцэх байсан ч хойшилж өнөөдөр хуралдан даргаа сонгохоор болсон. Учир нь Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанааар хүрэлцэн ирээгүй учраас хуралдаан хойшлогдсон талаар цэцийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн билээ.