Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Даланзадгад сумын төвөөс урд зүгт 20 км зайд орших Дундцагаан гэх газраас өчигдөр \2023.05.30\ 19.00 цагийн үед 1 ой 6 сартай хүүхэд хөдөө гэрээсээ алга болжээ.
Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын байгууллагатай хамтран эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, өнөөдөр өглөөний 09 цаг 40 минутад хүүхдийг эсэн мэнд олсон байна.
Алга болсон хүүхдийн асран хамгаалагч болох ээж нь архины хамааралтай тул охиныг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн түр хамгаалах байранд хамгаалалтад авчээ. Мөн аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэн биеийн байдлыг үзүүлж байна.
Эх сурвалж: ЦЕГ