УИХ-ын чуулганаар ЗГ-аас өргөн барьсан ҮХНӨ-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үeэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: ҮХНӨ-ийн асуудалд гишүүд анхааралтай хандах хэрэгтэй. Би тойрогтой 2 удаа ажиллахдаа 11 удаа уулзалт хийлээ. Иргэд дэмжихгүй байна. Тэр тусмаа жагсаалтаар орж ирэх асуудлыг бүр дэмжихгүй гэдгээ хэлж байна. Жагсаалтаар хулгайч нар дахиад ороод ирнэ гэх болгоомжлол байна.
Өнөөдрийн парламeнт бүх хүн үзэл бодлоо илэрхийлж ардчилсан зарчмаар явж байгаа. Гишүүдийн тоо нэмэгдсэнээр бүх гишүүн үзэл бодлоо илэрхийлэх энэ байдал хумигдана шүү дээ. Хэн нэг нь төлөөлөөд үг хэлдэг болно. Бусад улс оронд ийм жишиг олон бий.
Цаашид хэн дуртай нь өөрийн ашиг сонирхолын үүднээс ҮХ-д гар дүрэхгүй гэх баталгаа алга. Цаг хугацаа бүхнийг шүүнэ шүү гэв.