Иргэн Э нь 2023.06.04-ний өдөр 21.00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан суманд явж байх үед үл таних хүн хэл амаар доромжилж, айлган сүрдүүлсэн гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан. Гомдол, мэдээллийн дагуу айлган сүрдүүлсэн гэх 32 настай эрэгтэй Т гэгчийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.