Амьд хөгжмийн “Something’ brewing” хамтлагийн дуучин залууг Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү гэдгийг мэдэх хүн тун ховор. Хамтлагийнхаа уран бүтээлийг туурвиж, хааяахан арга хэмжээнд ч дуулж, хамгаалагчгүй явдаг гээд л бод. Ер нь дүрийг үзүүлж, сүрийг бадраадаггүй, үнэтэй брэндээр гоёдоггүй Ерөнхийлөгчийн хүүг таних хэцүү. Тэрээр М.Номин гэх энгийн даруухан бүсгүйтэй 3 жил үерхэсэн бөгөөд хамтын амьдралаа эхлүүлээд жил гаруйн нүүр үзсэн байна. Хэн хэнийгээ таних хугацаагаа ардаа үлдээсэн тэд тун удахгүй нижгэр хурим хийхээр төлөвлөж буй талаар эх сурвалж хэллээ. Б.Хүлэгт, М.Номин нар өдгөө “Рояал Кэстл” хотхонд 12 өрөө байранд амьдардаг аж. Б.Хүлэгтийн хувьд Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний албан ёсны эхнэр Ц.Энхтуяа нарын дундаас төрсөн ганц хүү ажээ. Тэрээр Канад улсад граффит артистаар суралцсан бөгөөд өөрийн гэсэн урлантай. Тэр ихэнхдээ хөрөг зураг зурдаг ажээ. Мөн гэрэл зураг сонирхдог бөгөөд “Нарантуул” зах, Улаан чулуутын хогийн цэг гээд хаа сайгүй явж, зураг авдаг гэнэ лээ.