ШӨХТГ-аас банкуудыг иргэний зээлээс нэг хувийн шимтгэлийг авч буй нь үндэслэлгүй суутгал гэж үзэн арилжааны нэр бүхий 9 банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан.
Гэвч банкнуудын зүгээс энэ шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг хүчингүйд тооцсон. Иймд ШӨХТГ-аас давж заалдах шатны шүүхэд ханджээ. Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 08:30 цагт эхлэх тов зарласан байна.