Хөвсгөл аймгийн Засаг даргаар П.Лхагважавыг батламжилжээ. Тус аймгийн ИТХ-ын 01 дүгээр тогтоолоор төлөөлөгч Пилжээгийн ЛХАГВАЖАВЫГ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, 100 хувийн саналаар сонгожээ. ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилж, өчигдөр батламжилсан байна.