Манай улсын насанд хүрэгчдийн 40 хувь, 65-аас дээш насныхны 60 хувь нь цусны даралт ихсэх өвчинтэй байна.
Монгол Улсын хүн амын өвчлөл эндэгдлийн тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчлөл. Үүн дотроо цусны даралт ихсэх өвчнөөс шалтгаалсан тархины цус харвалт, зүрхний шигдээсийн өвчлөл, нас баралт нэмэгджээ.
Сүүлийн жилүүдэд цусны даралт ихсэх өвчин 18-20 насныханд ч тохиолдож байгаа аж. Цусны даралтыг хянахын тулд эрүүл хооллож, давс бага хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй юм байна.