Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр болж Намжилийн Чинбатыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонголоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат өмнө нь Улсын дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга, Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмчийн газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан. 1998-2004 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан байна. Тэрбээр Монгол Улсын гавьяат хуульч цолтой.
Н.Чинбат Монгол Улсын Их Хурлын 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилогдон ажиллаж байгаа юм.