Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн шүүх хурал хаалттай болж байна.
Прокуророос өнгөрсөн сарын 22-нд яруу найрагч Ц.Хуланд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг. Түүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн шүүхэд болж дээрх товыг гаргасан байна.
Сануулахад, Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан “Ц.Хулан нь гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.