Венесуэлийн Миранда мужид тус улсын Агаарын цэргийн хүчний Су-30МК2 сөнөөгч онгоц сүйрчээ.
Су-30МК2 сөнөөгч онгоц сургалтын нислэгийн үеэр сүйрсэн байна. Тус онгоцны хоёр нисгэгч хоёул онгоцыг орхиж чадсан ч нэг нь амиа алдсан гэж Венесуэлийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
Энэ сөнөөгч онгоц Венесуэлийн Тусгаар тогтнолын өдөрт зориулсан парадад бэлтгэх үеэрээ ийнхүү сүйрчээ.
Уг онгоцны сүйрсэн шалтгаан тодорхойгүй байна.