Улаанбаатар хотод үе усны гамшгийн нөхцөл байдал нүүрлэж буйтай холбогдуулан Нийслэлийн онцгой комисс хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахаар боллоо.
Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын усны түвшин эрс нэмэгдэж, үеийн далан сэтэрч, эрэг дагуух хотхон, хороолол руу их хэмжээний үеийн ус ороод байна.
Яг одоо Зүүн 4 замаас Бөхийн өргөө, Арслантай гүүр, Намьянжуугийн гудамж Нарны зам гэх мэт хонхор хэсэгт байгаа байшин хороолол усанд автсан. Натур, Буян компани орчимд 40 см орчим ус дүүрчээ. Одоогоор Төмөр замын 3 гарам Соёолж, Баянгол, Энхтайваны гүүрны доод гарам, Буянгийн зам элчингийн уулзвараас Нарны зам хүртэл хаагаад байна.