Үргэлжлэн орсон борооны улмаар Сэлбэ голын далан сэтэрсэн учир нийслэлийн Засаг дарга ЗАМ ХААХ захирамж гаргасан байна.
Захирамжид зааснаар нөхцөл байдал арилах хүртэл тухайн орчмыг замыг тодорхойгүй хугацаагаар хаахаар болжээ. Тодруулбал,
- Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвөөс Нарны замын уулзвар, Баянмонгол хорооллын нүхэн гарцнаас Хүннүгийн гудамж,
- Хан-Уул дуүргийн 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний нүхэн гарцнаас Нарны гүүрний уулзвар,
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Нийслэлийн өргөө амаржих газрын уулзвараас Нарны замын уулзвар хүртэл Сэлбэ, Дунд гол дагуу авто зам, замын байгууламжийг 2023 оны долдугаар сарын 5-ны 00:00 цагаас эхлэн нөхцөл байдал арилах хүртэл тодорхойгүй хугацаагаар түр хаана