Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас Хилийн 0165 дугаар ангийн Даянгийн 6 дугаар заставын чиглэлд 25 настай иргэн эрэгтэй “А” нь “Стивр” загварын том оврын ачааны автомашин жолоодон, “Даяннуур”-ын мөсөн дээгүүр зорчиж явахад мөс цөмөрч автомашин живсэн тухай дуудлагыг энэ сарын 1-ний өдрийн 05:30 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн холбогдох албаны нийт 62 хүн тухайн өдрийн 16:30 цагт очиж, нуурын баруун урд эргээс 400 метрт гурван метрийн гүнд шумбалт хийж, мөн өдрийн 17:30 цагт Цэнгэл сумын харьяат иргэн А -ын цогцсыг нуураас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Иймд гол, нуурын мөсөн дээгүүр болгоомжтой зорчихыг Онцгой байдлын ерөнхийгазраас анхааруулж байна.