УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд Ц.Нямдорж “С.Эрдэний хүү шударга үнэний төлөө явж байгаа бол эхлээд аавтайгаа тэмц’ хэмээн өөрийн твиттертэй жиргэжээ.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэний бага хүү Э.Одбаяр Байгалийн түүхийн музейг нурааж буйг эсэргүүцэн жагсагчдын нэг юм. Тэрээр жагсаалынхаа үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Аяа’ компани нь 400 сая төгрөгийн өртөг бүхий тендерт ялсан. Байгалийн түүхийн музейг нураах асуудал шүүх дээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад энэ компани шөнө оройн цагаар “Барилгын тухай хууль, холбогдох дүрэм журам’-уудыг зөрчин нурааж байна. “Аяа’ компаний захирал А.Батсүрэнийг бид Боловсролын сайд Ё.Баатарбилэгтэй хамаарал бүхий байж болзошгүй гэсэн мэдээллүүдийг авсан. Одоо үнийг нягтлан шалгах ажил хийгдэж байгаа’ хэмээн ярьсан билээ.
Тэгвэл Хуульзүйн сайд Ц.Нямдоржид түүний энэ тэмцэл таалагдахгүй бололтой.