Зам, тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Монгол Улсад олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замын урт 7.477 км болж нэмэгдсэн байна. Авто замын засвар арчлалтыг хувийн 10, төрийн өмчийн 20 компани хариуцан ажилладаг.
2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авто замын засвар, арчлалтад 39.6 тэрбум төгрөг тавигдсан. Тэгэхээр нэг компанид 1 тэрбум орчим төгрөг ногдсон.
Иргэдээс гомдол, санал ихээр ирдэг Дундговийн авто замд 700 сая төгрөг тавигдсан. Авто замын засвар арчлалтын явц, үр дүнг, хяналт, шалгалтыг тогтмол хийнэ. Авто замын чанар, даац хэтрэлтээс үүдэж тус зам эвдэрсэн. 2024 онд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар их засвар хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.
Цаашид улсын чанартай авто замд шинээр гарсан эвдрэлийг тогтоож, засварлан, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх зорилт ажиллаж байгааг хэллээ.
Эх сурвалж: ЗТХЯ