Хууль бус хөрөнгө, орлогыг буцаан авах чиглэлээр БНСУ-ын сайн туршлагыг судалж байна

Монгол Улсын 20 прокурор хууль бус хөрөнгө, орлогыг буцаан авах чиглэлээр БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж байгаа сургалтад хамрагдаж байна.

Хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжлэх тус сургалт нь Улсын ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/ болон тус улсын Хууль зүйн институттэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын прокурорын байгууллагын чадавхыг бэхжүүлэх/Capacity Building of Mongolian prosecutors 2022-2024” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Мөн сургалтаар прокурорууд мэдээлэл, харилцааны технологид суурилсан мөрдөн шалгах ажиллагааны стратеги, мөнгө угаах болон цахим гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хэрхэн явуулах талаар тус улсын сайн туршлагыг судлах ажээ.