ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийг гэрт нь зоджээ. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага 2023 оны 09 дүгээр сарын 11-ний 09.34 цагт ирж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “Хүн орж ирээд зодоон болоод байна” гэж мэдэгдсэн байна.
Түүний биед “И” гэгч халдсан бөгөөд гэмтлийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.