Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан АХБ-ны “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын хүрээнд Сонгинохайрхан дүүргээс уг төсөлд хамрагдаж буй 886 өрхөөс “оёдол”-ын багцыг сонгосон 265 гишүүн-өрхөд тоног төхөөрөм, багаж хэрэгслийг олголоо.
Арга хэмжээнд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, СХД-ийн засаг дарга Н.Алтаншагай, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, АХБ-ны төслийн зохицуулагч Ц.Болормаа, МУЗН-ийн ЕНБД-ын орлогч дарга Т.Баярчимэг, СХД-ийн ХХҮХ-ийн мэргэжилтнүүд, холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо.
Хөтөлбөрт хамрагдаж буй иргэд амьдрах ухааны болон бизнесийн үндсэн ур чадварыг хөгжүүлэх, өрхөд тохирох бизнесийн сургалтад хамруулах зэрэг чадавх бэхжүүлэх цуврал арга хэмжээнд хамрагдаад байна.
Ажлын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээн авснаар нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай олон өрх өөрсдийн сонгосон чиглэлээр аж ахуй эрхэлж, орлогоо нэмэгдүүлж, цаашид тогтвортой амьжиргаанд хүрэх боломжоор хангагдана гэж ХНХЯ-аас мэдээллээ.