“Аз молл” дэлгүүрийн залуу эзэн, мисс Б.Төгс-Амгалан амьдралын ханьтайгаа Баянхошууны дэнж дээр танилцаж, өндгөн сүй тавьж 18-хан насандаа гэрийн эзэгтэй болж байсан тухайгаа нэгэн хэвлэлд дэлгэжээ. Товчхондоо Б.Төгс-Амгалан, С.Оюунбат хоёр хэн хэндээ цэвэр ариунаараа очиж, эцэг эхийн заасан зургаар хувь тавилангаа нэгтгэсэн гэдэг.
Магадгүй одоогийн залуус ингэж гэр бүл зохиохыг ойлгох нь битгий хэл хэддүгээр зуунд амьдраад байгаа юм бэ хэмээн хачирхах биз. Мэдээж бусдад ойлгогдох албагүй, аз жаргалтай л байвал болоо.
Шинэ сонин дуулгахад, мисс бүсгүйн нөхөр С.Оюунбат урлагийн ертөнцөд хөл тавьснаа зарлаж, анхны клипээ цацсан байна лээ.