Арслантай гүүрийн нурааж, шинэчлэн барихаар болжээ. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Арслантай гүүрийн шинэчлэлт, холбоос замын зураг төслийг боловсруулахаар зөвлөх үйлчилгээний тендер зарлалаа. Арслантай гүүрийг буулгаж, шинээр барин, холбоос замын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийн нийт төсөвт өртөг нь 120 сая төгрөг юм байна.
Тендерийг өчигдөр зарласан бөгөөд 10 дугаар сарын 20 хүртэл оролцогчдын санал хүлээн авч, тухайн өдрөө нээх аж.
Энэхүү тендерийг гурав дахь удаагаа зарлаж байгаа нь энэ юм. Өнгөрсөн зургаа, долоодугаар сард уг тендерийг зарласан ч үр дүнд хүрээгүй учраас дахин зарлаж байна.