Өяигдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Энболд нь иргэн н. Ганбаатарыг ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоосон байна. Тиймээс иргэн н.Ганбаатарын ажилгүй байх үеийн цалин болох 8 сая төгрөгийг төсвөөс бус Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболдоос гаргуулах шийдвэрийг гаргажээ. Шүүх хуралд нэхэмжлэгчээр Төрийн албаны зөвлөл, хариуцагчаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Р.Энхболд орох байсан ч өөрөө ирээгүй өмгөөлөгчөө “илгээсэн’ байв.