Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Зайсангийн-Ам” руу самарт явсан гурван хүний нэг нь сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 09 дүгээр сарын 20-ны 17:10 цагт хүлээн авч, Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Ургах наран” хорооллын оршин суугч, 39 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Тухайн иргэн самар түүхээр Богд уул руу яваад буцах замдаа төөрч, сураггүй болоод 12 хонож байгаа аж.