Улс төрийн 2023 оны 09 дүгээр сарын барометер гарчээ. МЭК ХХК-иас нийслэлд оршин суудаг сонгуулийн насны 1008 хүнээс судалгаа авч, энэхүү үнэлгээг гаргасан байна. Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар тэргүүлжээ. Түүний араас Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, ХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нарыг нэрлэсэн байна.