УИХ-ын дарга Г.Занданшатар маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд өөрчлөлт орууллаа. Тэрбээр хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлуудыг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай учраас маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дараа холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсохоор товд өөрчлөлт оруулж байна гэв.
Мөн хүүхдийг элдэв хэлбэрээр хүчирхийлэх, ялгаварлан гадуурхах, хүүхдэд хортой, харш мэдээлэл түгээх зэрэг зөрчил хэтэрхий газар авлаа. Монгол даяар эмгэнэл, түгшүүр, айдас төрүүлж буй ийм гэмт үйлдлийг томчууд бид, ялангуяа төр, засгийн байгууллагууд зүгээр хараад сууж болохгүй. Монгол хүүхэд гэмт хэргийн золиос байж таарахгүй.