Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Засгийн газрын гишүүдийн томилгоог УИХ-д танилцуулж, гишүүдийн асуултад хариулах үеэрээ “Э.Бат-Үүл хотын дарга байхдаа Д.Эрдэнэбилэгтэй хамтран хотхон бариад тэндээ амьдарчихсан. Удирдлагын академийн газар дээр “Эрдэнийн хотхон” билүү, тийм хотхон байдаг” хэмээн ярьсан.
Түүний энэ үгэнд хотын дарга асан Э.Бат-Үүл хариу өгчээ. Тэрбээр “МАН нийслэлийг маш муу удирдсан. Үнэндээ удирдаж чадахгүй байгаа явдалд би ямар ч буруугүй!
Гэтэл чөлөөндөө байгаа жирийн иргэн намайг хотын дарга байхдаа Удирдлагын Академийн газарт барилга барьсан мэтээр Монгол Улсын Ерөнхий сайд найгүй гүтгэн гүжирдэж байна! Би шүүхэд хандана” хэмээн цахим хуудсандаа бичжээ.