УИХ: Х.НЯМБААТАРЫГ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭЭС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “ногоон автобус”-ны асуудлаас  болж чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, чөлөөлөгдсөн.

Засгийн газраас түүний оронд Хуульзүйн сайд асан Х.Нямбаатарыг томилж, ЗГ-ын гишүүнээс чөлөөлсөн билээ.

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар түүнийг Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг даргад томилох асуудлыг хэлэлцэж 79 хувийн саналаар дэмжсэн юм.

Улмаар УИХ-ын чуулганаар түүнийг гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж ийнхүү дэмжлээ.