Нийт шүүгчдийн хуралдаан болно

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр товлов.

Хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг албан ёсоор тайлбарлах тухай Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн Гэр бүлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга), Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслүүд, Улсын Их Хурлын гишүүний санаачлан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал өгөх асуудлыг тус тус хэлэлцэнэ.