ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийг үүрэг ажлаас нь чөлөөллөө

ХЗДХЯ-ны ТБНД П.Сайнзориг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэж, чөлөөлсөн байна.

Хуульзүйн сайд Х.Нямбаатар Хотын даргаар томилогдсон. Үүнтэй холбоотой шинэ багаа бүрдүүлж буй бөгөөд П.Сайнзориг нэгдүгээр орлогч болно гэх бор шувуу хэд хоногийн өмнөөс нисч эхэлсэн билээ

Тэгвэл ХЗДХЯ-ны ТНБД П. Сайнзориг ийнхүү өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ.

Сануулахад, Нийслэлийн парк шинэчлэлийн хүрээнд НЗДТГ БНСУ-аас ногоон автобус худалдан авсан ч тэр нь хуучин автобус байсан гэх асуудлаар Хотын дарга Д.Сумъяабазар болон Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Улмаар Хотын даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Хот хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар томилогдоод байгаа билээ.