Эдийн засгийн сэтгүүлчид “Монголын алт” ХХК-ны цемент болон хаалга, цонх, агааржуулалтын хоолойн үйлдвэртэй таницлаа. Үйлдвэрийн ажилтнууд сэтгүүлчидэд хамгийн түрүүнд аюулгүй ажиллагааны зааварчилгаа, дүрэм журмыг танилцуулж тэднийг хэсэг хэсгээр нь дагуулан явж үйлдвэрийн ажиллагааг сонирхуулав.
“Монголын алт” ХХК-ны дээрх үйлдвэрүүдэд нийт 1200 гаруй хүн ажилладаг бөгөөд эдгээрийн 30 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг талаар тус компаний ерөнхий инженер Б.Батжаргал ярьлаа. Тус үйлдвэр олон улсын евро стандартыг хангасан байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж хэрэглэгчиддээ хамгийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээний 40-45 хувийг хангаад зогсохгүй ОХУ-руу экспортлох гэрээ хэлэлцээр хийхээр ярилцаж буй аж.
Мөн ажилчдын аятай тухайтай ажиллах орчинд ч нэлээдгүй анхаардаг юм байна.