Ялтан Б.Махбалд хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгов

Шийдвэрийн дугаар: 2023 оны 10 сарын 26-ны өдрийн №51

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

2023.10.26 шийдвэр-тойм: №18

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

Шүүхээс Б.Махбалыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэжээ.

Багануур дүүргийн прокурорын газраас ялтан Б.Махбалын эдлээгүй үлдсэн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоолгох тухай дүгнэлт үйлдэж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүх прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Б.Махбалыг хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн байна.

Дээрх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор бичсэн эсэргүүцэлдээ “… Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ялтан Б.Махбалд оногдуулсан хорих ялаас 25 хувийг уучилсан. Шүүх энэхүү ялыг ялтны биеэр эдэлсэн ялд оруулан тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. …” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хуульд 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн этгээд тус ялынхаа 3/2-оос доошгүй хувийг биечлэн эдэлсэн тохиолдолд хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоож болохоор хуульчилсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ялтан Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг уучилсан байхад шүүх уг ялыг ялтны ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон нь  үндэслэлгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Тойм бичсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан