Улсын Их Хурал petition.parliament. mn D-Өргөдөл цахим системийг танилцуулаад долоохон хонож байна. Энэ 7 хоногийн хугацаанд ард иргэд маань тэр дундаа залуу үе маань маш идэвхтэй оролцож байна.
НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нийт 103 мянган саналын 74,5 хувийг 18-35 насныхан өгчээ. Үндсэндээ 90 хувь нь 40-өөс доош насныхан байна. Санал өгөх процесс тухайн хүн өөрийгөө мөн гэдгийг батлахад ДАН систем болон цахим гарын үсгийн баталгаажуулалт шаарддаг. Товчхондоо тодорхой үе шаттай бөгөөд тухайн хүнээс хүчин чармайлт гардаг процесс учраас зорилготойгоор оролцож байгаа хүн л саналаа өгч байна гэж ойлгож болно.
Цахим шилжилтэд идэвхтэй оролцсон Gen-Z,
залуучууддаа баярлалаа.