Монголын төмөр замыг “мөнгөний их уурхай” гэхэд болно. Уг “мөнгөний их уурхай”-г өнгөрсөн Засгийн үед толгойлж явсан Л.Пүрэвбаатарыг төрөөс хулгайлсан мөнгөөр нь мэддэг болсон.
Тэрээр Төмөр замын дарга байхдаа тансаг хаус барьж тэндээ гэр бүл бүлээрээ тулахсан түүхтэй.
Төд удалгүй түүний зувчуулсан мөнгө , төрийн мөнгөөр авсан тансаг хаус ил болж одоог хүртэл АТГ-т шалгагдаж буй билээ.
Идэж уухдаа гаргуун энэ эр сүүлийн үед Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн газарт 16 давхар орон сууж бариулж буй сурагтай.
Ямартаа ч, төрөөс шамшигдуулсан хур хөрөнгөө арвижуулахаар хувийн бизнест зүтгэж эхэлжээ.