Өнөөдөр буюу энэ сарын 10-ны өдрийн 11 цагийн орчимд нэгэн иргэн Төрийн ордны дэргэд өөрийгөө шатаах оролдлого хийжээ.
Төрийн ордны зүүн хаалган дээр иргэн М гэх эрэгтэй Засгийн газарт эсэргүүцэл үзүүлж байна хэмээн үг хэлж байгаад өөрийгөө шатаахыг оролдсон байна. Тэрээр өөр дээрээ савтай бинзен асгах гэж оролдсон аж. Ордны хаалган дээр ирэхдээ халуун саван бинзен хийсэн иржээ.
Улмаар цагдаагийн байгууллагын алба хаагчид түүний эл үйлдлийг таслан зогсоож түр саатуулан шалгаж байна. Өөрийгөө шатаах оролдлого хийх үеэрээ тэрээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд ганцаараа байсан гэдгийг эх сурвалж мэдээлэв.
Ордны хамгаалалтын албанаас энэ тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэх бөгөөд яг одоо түүнээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр байцаалт авч байна.