Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт Ховд аймагт ажиллах үеэрээ Цэцэг суманд “Тээвэрчидээ сонсоё” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, жолооч, тээвэрчдийнхээ санал бодлыг сонслоо.
Уулзалтаар хөндөгдсөн асуудлуудаас дурдвал,
-С зөвшөөрлийн бичгийг уурхайнууд олгодог болсноор зөвшөөрөл дагасан хүнд суртал, ашиг сонирхол хүндэрсэн тухай,
БНХАУ-ын хилээр давмагц улс хоорондын тээвэр хийж байгаа жолооч нарыг эрх ашгийг боогдуулдаг, дарамталдаг гэх мэт асуудлуудыг тээвэрчдийн төлөөлөл хэлж байлаа.
Уулзалтын үр дүнд,
Тээвэрчдэд тулгарч буй асуудал бол улс орныхоо эдийн засагт чөдөр тушаа тавьж байгаа явдал гэдгийг сайд С.Бямбацогт онцлоод, АСУУДАЛ бүрийн ард ШИЙДЭЛ байдаг. Тиймээс жолооч, тээвэрчдийнхээ эрх ашгийг хамгаалж ирсэн шийдвэртээ хатуу зогсож, дараах асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.
– БНХАУ-ын Тээврийн яамтай холбогдож үүсээд байгаа нөхцөл байдлыг ойрын хугацаанд шийдвэрлэх чиглэл өглөө.
– Мо-Энко компанийнхантай маргааш уулзаж Ховдын тээвэрчидийн тавьсан хүсэлтийг шийдвэрлэнэ.
Эх сурвалж: ЗТХЯ