“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын 49 хувь мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК, Хөтөлийн цемент шохой ХХК-ийн тодорхой хувийг төрд авсан хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр зарим шүүгдэгч нар өмгөөлөгчөө сольсон учир шүүгдэгчмйн өмгөөлөгч хэрэгтэй танилцах хүсэлтийг гаргав. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх 12 дугаар сарын 19-ны өдөр хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргалаа.
Сануулахад: Монгол Улсын эдийн засагт онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн үзэж Д.Эрдэнэбилэг нарын 20 этгээдэд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.