Цагдаагийн ерөнхий газраас “Гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд болох Ямааранзын Эрдэнэбилэгийг эрэн сурвалжилж байна. Энэ хүний талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 86225533, 91863399 дугаараар хүлээн авна” хэмээн зар байршуулжээ.
“Эрдэм транс” ХХК-ийн захирал Я.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал Д.Хатанбаатар нарыг эрүүгийн хэрэгт холбогдуулан өнгөрсөн есдүгээр сараас шалгаж эхэлсэн боловч шалгалтын явцад Я.Эрдэнэбилэг сураггүй болсон тул ийнхүү эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Түүнийг БНСУ-аас хуучин автобуснууд хувь хүмүүсийн нэр дээр оруулж ирээд оныг нь Монгол Улсын нийтийн тээвэрт мөрдөж буй стандартад тохируулан өөрчилдөг асуудлаар шалгаж байсан юм.