Miss Asia Awards-2023: Э.Урангоо “Шилдэг үдшийн даашинз”-тай миссээр шалгарлаа

Азийн томоохон хотуудын соёлын наадам болох “Miss Asia Awards Asia Championship” ес дэх удаагийн тэмцээн 12 дугаар сарын 01-ний өдөр Солонгос улсад зохион байгуулагдлаа.

Нийт Азийн 13 орны 25 гоо бүсгүйчүүд оролцсон бөгөөд нөхөрлөж, соёл, мэдлэг, туршлагаа солилцсон өдрүүд болж өнгөрөв.

 

 

Монгол Улсаа төлөөлөн оролцсон Э.Урангоо тус тэмцээнээс “Шилдэг үдшийн даашинз” шагнал болон Топ-9-ийн нэгээр шалгарсан байна.

 

Тэмцээнд үндэсний хувцасны үзүүлбэр, усны хувцасны үзүүлбэр, үдшийн даашинзны үзүүлбэр, авьяасын үзүүлбэр зэрэг олон төрлөөр өрсөлджээ.

Харин 2024 онд Японы Осака хотноо”Азийн миссийн 10 дахь удаагийн шагнал гардуулах ёслол” болох юм.